Тэнгэр ХХК нь 1991 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 94 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь хүнсний импорт түгээлт, хүнсний бөөний худалдааны төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэлхийн 20 гаруй улсын 50 гаруй компанийн 600 гаруй нэр төрлийн дэлхийд алдартай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүнсний болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийлүүлдэг худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгч ҮНДЭСНИЙ УУГАН ИМПОРТЛОГЧ компани юм.
Тэнгэр ХХК-н гаалийн баталгаат
агуулах 1200м2 талбайтай 500 тонн бүтээгдэхүүнийг хүлээн авах чадалтай 2 Гаалийн баталгаат агуулахтай бөгөөд мөн худалдааны агуулахын Монгол улсад мөрдөгдөж буй ерөнхий шаардлагыг /MNS 5364:2001/ бүрэн хангасан нийт бэлэн бүтээгдэхүүн хадгалах худалдаалах 1360м2 талбай бүхий 2 агуулахтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Польш, Вьетнам, Итали, Аргентин, Франц, Хятад, Украйн, Турк, Голланд, Малайз, Пакистан, Испани, Индонез, Солонгос, Гүрж, Тайланд, ОХУ зэрэг улсуудаас тогтмол хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүнийг импортлон ажиллаж байна.
Тэнгэр ХХК нь өдөр бүр харилцагч нарынхаа бараа бүтээгдэхүүний захиалгыг хүргэж үйлчилдэг бөгөөд Улаанбаатар хотын бүх худалдаа үйлчилгээний цэгүүд болон 21 аймагт гэрээт борлуулагч нартай хамтран ажиллаж 2,000 гаруй төрийн болон хувийн хэвшилтэй харилцаж хүргэлт хийж байна. Мөн Хорека сувгийн дараах цэгүүдэд бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлж байгаагаас дурдвал:
Бараагаа жилд 3 сая ширхэг бүтээгдэхүүн импортлон борлуулж байгаагаас гадна харилцагч байгууллагуудын мөн 3 сая ширхэг бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулан Монголынхоо хэрэглэгч, харилцагч нарт хүргэн үйлчилж байна.