Тэнгэр ХХК-нь 1991 оноос хойш хүнсний импорт экспортын чиглэлээр тасралтгүй 30 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд дэлхийн 15 улсын 400 гаруй нэр төрлийн хүнсний болон ахуйн бараа бүтээгдхүүнийг импортоор оруулж ирэн УБ хотын бүх сүлжээ дэлгүүр томоохон зах худалдааны төв, орон нутгийн харилцагч нарт баталгаатай чанартай хүнсийг хүргэн ажиллаж байна.
Харилцагч-Хэрэглэгчидээ дээдэлж чанартай бүтээгдэхүүн шинэ технологи, шинэлэг соёлтой үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж улс, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан салбартаа тэргүүлэгч хамт олон байна.
Бидний нэн тэргүүнд эрхэмлэх үнэт зүйл бол чанартай барааг үйлчилүүлэгчдээ хямд үнээр хүргэх юм.
Манай Тэнгэр ХХК нь хүнсний болон ахуйн барааны хангамж үйлчилгээний чиглэлээр Тэнгэр бөөний худалдааны төвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн технологи ая тухтай орчныг бүрдүүлсэн Тэнгэр плаза худалдааны төвүүдээрээ дамжуулан хэрэглэгч харилцагч нартаа зах зээлийн хамгийн доод үнийг баримтлан чанартай баталгаатай хүнсийг хүргэн ажиллаж байна.
Бид дэлхийн зах зээлд чанартай найдвартай бараа бүтээгдхүүнийг үйлдвэрлэн гаргаж буй экспортын байгууллагуудтай хамтран ажилладаг тул бараа бүтээгдхүүний чанар стандартыг онцгой анхаарч хэрэглэгч та бүхэндээ шуурхай хүргэлтийг хийж ажиллаж байна.